Бруцеллёзын вакциныг 602 мянган эх малд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-17 15:33:21

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд бруцеллёзын вакциныг 602 мянган эх малд хийнэ. Малаас хүнд халдварладаг бруцеллёз өвчнөөс өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил ийнхүү эхэлж байна, сүүлийн дөрвөн жилд вакцинжуулалтыг тасралтгүй явуулж байгаа гэж ХХААГ-аас мэдээлэв.

Үүнтэй холбогдуулж малын эмч нарт сургалт хийжээ. 

Энэ сарын 15-аас ирэх сарын нэгнийг хүртэл үргэлжлэх бруцеллёзын эсрэг вакцинжуулалтад мал хуйгаа бүрэн хамруулах, хашаа саравчаа засаж бэлтгэл хангахыг зөвлөлөө. 

Бруцеллёзтой малыг хээлтүүлэх, үржүүлэх боломжгүй учир нэгэнт өвчилсөн бол устгалд оруулахаас өөр аргагүй болдог. Тиймээс жил бүр тогтмол тандалт явуулж, устгалд оруулж хэвшжээ. Өнгөрсөн жил сумдад 13 мянга гаруй толгой малд шинжилгээ хийж үзэхэд 0.3 хувьд нь бруцеллёз илэрчээ. 

Холбоотой мэдээ