Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдээс авах албан татварын хувь хэмжээг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-17 13:05:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 17 дугаар Хуралдаанаар “Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” асуудлыг аймгийн Татварын хэлтсийн дарга Х.Оюунцэцэг танилцуулсан юм. 
“Хувь хүний орлогын албан татварын тухай” хууль нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ. 
“Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэдэг нь ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг хэлэх бөгөөд ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь, зорчигч тээвэр, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувь байхаар санал оруулсан байна.
Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн ээлжит бус 17 дугаар Хуралдаанаар “Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг дээр дурдсан хязгаарт багтаан тогтоолоо.

Холбоотой мэдээ