Чойбалсан хотынхон 100 мянган мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДБүх нийтээр мод тарих Үндэсний өдрөөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод нийтдээ 15 га газарт есөн төрлийн мод тарив. Өнгөрсөн жил төрийн байгууллагын ажилтнууд Чойбалсан нисэх буудлын зам дагуу мод тарих, зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх ажлыг хийснээр БОНХАЖЯ-аас орон даяар зарласан Нэг сая мод тарьж ургуулах уралдаанд Чойбалсан хот тэргүүлсэн юм.
Энэ жилийн мод тарих өдрийг угтаж хотын ногоон байгууламжид шаардагдах хар шороог иргэддээ үнэ төлбөргүйгээр ачиж өгсөн нь амьдрах орчноо ногоон болгох хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн идэвхийг сэргээж өглөө.
Чойбалсан хот энэ жил 100 мянган мод тарих зорилттой. Мод тарих нэг асуудал ч арчилж, ургуулах тал дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, техник хүн хүчний туслалцаа үзүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа талаар орон нутгийн удирдлагууд ярьж байсан.
Өнгөрөгч амралтын өдрөөр Чойбалсан хотын Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд чацарганы төгөл байгуулж, тарьсан хүмүүс нь арчилж тордож додомдсоноор үр дүнтэй ажил болно гэдгийг олон хүн санал болгов.
Б.Туяа