Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-12 10:39:29

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх ажил амжилттай үргэлжилж байна.

Өнгөрсөн онд “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардал”-аар дээрх ажлыг Хэрлэн сумын хоёр, 10 дугаар багт өрнүүлж, үр дүн нь гарч байгаа юм. Харин энэ онд зургаа, есдүгээр багуудад хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Хэрлэн сумын зургадугаар багийн 23-25 дугаар байр, есдүгээр багийн тав, зургадугаар байрны оршин суугчдад 440 ширхэг хог хаягдлыг ангилан, ялгах зориулалттай хогийн савыг хүлээлгэн өгчээ. Мөн орон сууцны байруудын гадна хогоо ангилан хаях зориулалттай сараалж байрлуулж, сургалт нөлөөллийн ажил явуулж байгаа аж.

Чойбалсан хотод өдөрт 180-200 тн хог хаягдал гардаг гэсэн тооцоо судалгаа бий. Үүний 60-70 хувь нь дахин ашиглах боломжтой хог хаягдал байдаг. 

Холбоотой мэдээ