Гэрээт хилчний албаны үйл ажиллагааг сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-11 16:00:58

Төв /МОНЦАМЭ/. Хил хамгаалах ерөнхий газар, Төв аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб хамтран Хил хамгаалах байгууллагын гэрээт хилчний албаны үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг аймгийн Мөнх-Алдарын талбайд зохион байгуулна. 


Тус өдөрлөг энэ сарын 12-ны өдрийн 11:00 цагт болох бөгөөд Хил хамгаалах байгууллагад ажиллах сонирхолтой цэргийн жинхэнэ алба хаасан залууст Гэрээт хилчний албаны үйл ажиллагааг сурталчлах, тус албанд иргэдийг элсүүлэх  зорилготой аж. 

Холбоотой мэдээ