Аймгийн Онцгой комисс Хутаг-Өндөр суманд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-11 15:47:08

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Онцгой комисс хуралдаж, цаг үеийн зарим тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.

Хутаг-Өндөр суманд болсон үерийн талаар Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн санал дүгнэлт, мал аж ахуй, төв суурины өвөлжилтийн бэлтгэл, хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэх тухай зэрэг асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох байгууллагын удирдлагад үүрэг чиглэл өглөө гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Хутаг-Өндөр сумын төвд хүчтэй аадар бороо орж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан байна. Үерийн улмаас үүссэн хохирлыг барагдуулах, лаг шаврыг зайлуулах, ариутгал халдваргүйтгэл хийх, барьж байгаа үерийн далангийн ажлын чанарыг сайжруулах зэрэг асуудалд анхаарч тус суманд санхүүгийн болон техникийн тусламж үзүүлэхээр аймгийн Онцгой комисс шийдвэрлэсэн байна. Хоёр жилийн өмнө тус сумын төвд үеэр бууж хүүхэд осолдсон гамшиг тохиолдож байсан юм.

 

Холбоотой мэдээ