Эрээн хот монгол оюутнуудад тэтгэлэг олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nyamtulga@montsame.mn
2016-05-16 10:40:38

ХӨХ-ХОТ. /Xinhua/. Хятад-Монголын хил дээрх Эрээн хотод тэтгэлэгтэй суралцах саналыг монгол оюутнуудад тавина гэж тус хотын эрх баригчид өчигдөр мэдэгдэв.

Энэ жилээс эхлэн жил бүр 3 сая юань буюу 460 мянга орчим долларын тэтгэлгийг монгол оюутнуудад олгохоор болсон байна. Одоогийн байдлаар уг тэтгэлэгт 433 оюутан хамрагдаад ажээ.

Эрээн хотын боловсролын асуудал хариуцсан албан тушаалтнуудын  мэдэгдсэнээр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот 1998 оноос хойших хугацаанд Монголын 3000 оюутныг хүлээн авсан байна. Харин одоогийн байдлаар 400 гаруй монгол оюутан Эрээн хотод суралцаж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ