"Лалын улс"-ын босогчид Йеменд халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-16 10:30:49

САНА. /VOA/. “Лалын улс” бүлэглэлийнхэн Йемений өмнөд нутагт амиа золиослох халдлага үйлдэж, цагдаагийн албанд шинээр орсон 31 хүний амийг хөнөөсөн байна.

"Лалын улс"-ынхан Мукалла боомт дахь хуарангийн гадна цагдаагийн албан хаагчид жагссан байх үеэр бөмбөг дэлбэлсэн гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Саудын Арави тэргүүтэй эвслийн хүчин өнгөрсөн сард “Лалын улс” бүлэглэлийн өрсөлдөгч хүчин Арабын хойг дахь “Аль-Каида” бүлэглэлийн босогчдыг Мукалла хотоос шахан гаргасан билээ.

2011 онд дэгдсэн Йемений мөргөлдөөний улмаас хоёр сая гаруй хүн нутаг орноосоо дайжсан байна.

Дээрх халдлагын үеэр наад зах нь 60 хүн шархдан эмнэлэгт хүргэгдсэн гэж Хадрамавт мужийн Мукалла хотын эмч нар мэдэгдэв.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ