Бөхийн таван төрлийг илтгэсэн хөшөө босгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-08-02 19:17:35

Дорнод /МОНЦАМЭ/. Цагаан-Овоо суманд бөхийн таван төрлийг илтгэн харуулсан хөшөө босгожээ. Тодруулбал, үндэсний бөхийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очирын санаачилгаар халх, буриад, барга, үзэмчин, самбо бөхийн онцлог, дэг жаягийг илтгэсэн хөшөөг боржин чулуугаар урласан байна.

Г.Пүрэв-Очир гуай өөрийн тоонот нутаг Цагаан-Овоо уулан дээрээ “Бөхийн үндэсний хүрээлэн” байгуулахаар зорьж байгаа хүн юм. Энэ үйл хэргийнхээ эхлэл гэдгийг тэрээр онцолж байлаа. Энэхүү хөшөөг "Боржин суварга" ХК-д захиалан бүтээлгэжээ.

“Бөхийн үндэсний хүрээлэн” төслөө гурван жилийн өмнө санаачлан эхлүүлсэн аж. Үүнээс өмнө “Дөрвөн угсаатны бөхийн спортын соёлыг хөгжүүлэх” төслийг санаачилсан нь өдгөө найм дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. 


Холбоотой мэдээ