Говь-алтай аймагт гэмт хэрэг 34.8 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-29 21:30:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 34.8 хувиар буурч, зөрчил 12.9 хувиар өсжээ.

Гэмт хэргийг төрлөөр нь ангилбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 24,3 хувь, хулгайлах гэмт хэрэг 18,4 хувь, залилах гэмт хэрэг 16,6 хувь, дээрэмдэх гэмт хэрэг хоёр дахин, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 50 хувиар буурсан бйна. Харин согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 56,2 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 43,1 хувиар буурсан байна. Түүнчлэн олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 50 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 63 хувиар, гэр орон сууцад үйлдэгдсэн гэмт хэрэг 9,5 хувиар буурчээ.

Гэмт хэргийн гаралт ийнхүү буурсанд телекамерийн хяналт, шуурхай бүлэг, хяналт шалгалт, эргүүл, иргэдийн оролцоо чухал нөлөө үзүүлсэн тухай Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв.


Түүнчлэн тус газраас ард иргэдийг аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж орон гэрээ эзэнгүй орхихгүй байх, хаалга цонхоо бэхлэх, эд зүйлээ ил задгай орхихгүй байх, айл хөрштэйгээ холбоо тогтоон харилцан хяналт тавьж байхыг анхааруулав.


Холбоотой мэдээ