Хоёр сургуулийг мэдээлэл зүйн иж бүрэн лабораторитой болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-07-29 19:24:26

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Цогцолбор 2-р сургууль болон Ерөнхий боловсролын 5-р сургуулийг мэдээлэл зүйн иж бүрэн лабораторитой болголоо.

Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулийн мэдээлэл зүйн лабораторийг тохижуулах ажлыг улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хос арга билэг” компани гүйцэтгэн энэ сарын 27-ны өдөр хүлээлгэж өгсөн байна. Тэгвэл өнөөдөр Улаангом сумын 5 дугаар сургуулийн мэдээлэл зүйн лабораторийг тохижуулах ажлыг улсын төсвийн 85 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мөн дээрх компани хийжээ.

Эдгээр сургуулиудын мэдээлэл зүйн лабораторийг шинэчлэн тохижуулснаар багш, сурагчид орчин үеийн компьютер, тоног төхөөрөмж, сандал ширээ зэрэг хэрэгслээр бүрэн хангагдаж, сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдээд байна.

Холбоотой мэдээ