Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-28 10:14:09
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Конгрес дахь Бүгд найрамдах намын гишүүд коронавирусний цар тахлын улмаас эдийн засагт учирч буй хохирлыг бууруулах зорилгоор нэмэлт 1 их наяд ам.долларын санхүүжилт гаргах санал дэвшүүлжээ.


Энэхүү санхүүжилтийн 100 тэрбум ам.долларыг сургуулиуд болон америкчуудад 1200 ам.долларыг олгох замаар зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн уг төлөвлөгөөнд ажилгүйдлийн тэтгэмж болох 600 ам.долларыг шинэчлэхээр тусгажээ.


Санхүүжилтийн төлөвлөгөөг Ардчилсан намын гишүүдтэй хэлэлцэхэээр товлоод байгаа боловч тус намын гишүүд уг төлөвлөгөөг хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.


АНУ коронавирусний цар тахлын үр дагаварыг арилгахад аль хэдийн 2.4 их наяд ам.долларыг зарцуулж, аль өрх, бизнес эрхлэгчдэд хэдэн тэрбум ам.доллар олгоод байгаа билээ.


Бүгд найрамдах намынхан одоогийн хэрэгжиж буй хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжиж байгааг харах хүсэлтэй байсан боловч одоо цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг зохицуулах зорилтот төсөл бий болголоо гэж Сенатч Митч Макконнелл мэдэгджээ.


Холбоотой мэдээ