Хишиг-Өндөр-Орхон чиглэлийн хатуу хучилттай замын ажил дуусжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-28 10:40:04

Булган/МОНЦАМЭ/.Булган-Хишиг өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км хатуу хучилттай авто замын хоёрдугаар хэсэг буюу 12.8 км авто замын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Булган аймгийн Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл хэсгийн энэ зам барилгын ажлыг “Наранбулаг хан” ХХК гүйцэтгэсэн юм. Тус компани ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч хугацаанаасаа өмнө зам барилгын ажлыг шуурхай дуусгажээ. Улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа учир хатуу хучилттай замаар зорчих хөдөлгөөнийг нээгээгүй байна. Нэг жилийн өмнө Булган-Орхон чиглэлийн 22.0 км хатуу хучилттай зам ашиглалтад орж байсан аж.

 

Холбоотой мэдээ