Монгол, Хятадын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-27 16:21:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.


Элчин сайд Цай Вэньруй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцав. Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын шинэ Засгийн газар гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, түүний дотор хоёр талын хооронд ярилцаж буй томоохон төслийн хэрэгжилтийг урагшлуулахад анхаарч ажиллахыг тэмдэглэв.


Элчин сайд Цай Вэньруй хоёр тал олон улсын тавцанд ойр дотно хамтран ажиллаж, харилцан дэмжлэг болж ирснийг тэмдэглээд хоёр талын харилцааг улам хөгжүүлэхийн тулд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг тогтмолжуулах нь чухал болохыг тэмдэглэв.


Дэд сайд, Элчин сайд нар ГХЯ, ЭСЯ-ны ажлыг COVID-19 цар тахлын үр дагаврыг бууруулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгоход чиглүүлж ажиллахаар тохиролцов.

Холбоотой мэдээ