Засаг даргын зөвлөлийн гишүүдийг хариуцлагатай ажиллахыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-27 10:32:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, цаг үеийн ажил хэлэлцэн, "Нэг хот Нэг стандарт" болзолт уралдааны II улирлын уралдааны дүнг танилцуулав. 

Нийслэлийн хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын ажлыг дүгнэх болзолт уралдааныг улирал тутам зарлан зохион байгуулж буй талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ү.Ганбаатар мэдээллээ. Дээрх уралдааны хүрээнд улирал тутам тус 10 хорооны шилдэг Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг шалгаруулж байна. 

Зөвлөлийн хурлын үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, нийслэл хотод бороо үргэлжлэн орж, өвлийн бэлтгэл ажил хүлээгдэж, зам засвар, шугам сүлжээний ажил хийгдэн олон ажил өрнөж буй нөхцөлд зөвлөлийн гишүүд ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй байна хэмээв. 


Холбоотой мэдээ