Африкт халдварын тохиолдлын тоо 850 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-27 10:08:45

МОСКВА. /РИА Новости/. Африкт коронавирусний халдвар шинээр илэрсэн тохиолдлын тоо 850 мянга давсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.


Тус тивд “COVID-19”-өөр нийт 850628 хүн халдварлаж, халдварын улмаас 17808 хүн нас баржээ. Халдвар авсан 494224 хүн эдгэрсэн байна.


Үүнээс хамгийн их нь буюу 445433 тохиолдол ӨАБНУ-д бүртгэгдсэн бол Египетэд 92062, Нигерид 40532, Ганад 32969 тохиолдол тус бүр бүртгэгджээ. Түүнчлэн халдварын улмаас нас барсан тохиолдлуудын дийлэнх нь ӨАБНУ, Египет, Алжир улсуудад бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ