Чөндү хот дахь АНУ-ын консулын ажилтнууд нутаг буцахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-27 09:12:40
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /ВВС/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Чөндү хот дахь АНУ-ын консулын ажилтнууд нутаг буцахаар болжээ. Өмнө нь БНХАУ АНУ дахь консулын газраа хаах шийдвэр гаргасан билээ.


Өнөөдөр өглөө АНУ-ын консулын ажилтнууд хайрцагтай бичиг баримт, хогны ууттай зүйлсээ барин явж байсан бол уг консулын байрны гадна ойр орчмын оршин суугчид цуглан БНХАУ-ын далбааг намируулж, селфи зураг дарж байжээ.


АНУ-ын засаг захиргаа Техас муж улсын Хьюстон хот дахь консулын газраа хаахыг БНХАУ-аас шаардсаны дараа Бээжин мөн адил шийдвэр гаргасан юм.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэл хийхдээ, Бээжин АНУ-ын оюуны өмчийг хулгайлж байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан гэж хэлжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь мэдэгдэлдээ, АНУ-ын энэхүү үйлдэл нь БНХАУ-ын эсрэг худал хуурмагуудаас үүдэлтэй шийдвэр юм гэжээ.


Холбоотой мэдээ