Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-07-26 09:05:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 7 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. 

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр  29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.


Холбоотой мэдээ