Аргентинд халдварын тохиолдлын тоо анх удаа 6000 давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-24 16:20:02

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Аргентинд нэг өдрийн дотор коронавирусний халдварын 6127 тохиолдол илэрсэн нь цар тахал тус улсад дэгдэж эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.


Аргентинд нийт халдварын тохиолдлын тоо 148027-д хүрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 4300 тохиолдол Буэнос-Айрес мужид бүртгэгдсэн байна. 


Өмнө нь тус улсад лхагва гарагт хамгийн олон буюу 5782 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хоногт Аргентинд халдварын улмаас 114 өвчтөн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 2702-д хүрчээ.

Холбоотой мэдээ