С.Баярцогтын оффшор бүсийн дансны асуудлыг шалгуулна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-13 19:03:51

УИХ-ын дэд дарга Л.Цог оффшор дансны болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй оффшор дансны асуудалд УИХ-ын гишүүд, сайд нарын нэр холбогдож байгааг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлоод УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оффшор бүсийн дансан дахь 1 сая ам.долларын эх үүсвэрийг шалгуулах албан ёсны хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагуудад хүргүүлнэ гэлээ. Түүнчлэн уг асуудлыг шалгах явцад өөрийн биеэр хяналт тавьж ажиллахаа хэлээд “Уг асуудлыг шалгах явцад би хяналт тавина, шаардана. Хэрэв шалгахгүй, хааж, хаацайлах юм бол хүрэх газар хаа байна, тэр хүртэл тэмцэнэ гэж бодож байна. Тун тодорхой асуудал учраас үүнийг хуулийн байгууллагаас шударгаар шалгах нь зүйтэй” гэв. 

Н.Туяа

Холбоотой мэдээ