Улсын Онцгой комиссын шуурхай штабын ажлын хэсэг Төв аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-20 13:54:11

Төв /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шуурхай штабын ажлын хэсэг Төв аймагт ажиллаж аймгийн  хэмжээнд Коронавирусний \КОВИД-19\-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг шалгажээ. 

Мөн аймгийн шуурхай штабаас хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаатай танилцан, аймгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгөн ажиллаж байгаа аж. 

Тухайлбал аймгийн хэмжээнд дөрвөн суманд тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ