2 сая төгрөгийн тэтгэлэг авч сумандаа гоо сайхны газар нээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРЗалуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрэнд Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн төгсөгчдийн дунд төслийн уралдаан зарлаж 2 сая хүртэлх төгрөгийн тусламж олгохоор болсон.
Сүхбаатар аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс нийт 10 төгсөгчид тэтгэлэг олгосон юм. Эдгээр төгсөгчдийн нэг бол Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас суралцан төгссөн М. Ганцэцэг. Тэрээр гоо сайханчийн ангид суралцан төгссөн бөгөөд тоног төхөөрөмж багаж хэрэгслийн төсөл бичин шалгарч, санхүүгийн дэмжлэг авч төслөө сумандаа амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Сумынхаа ард иргэдэд гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг байна.
Төслийн хэрэгжилтийн байдалтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хамт олон танилцаад Сайн гэсэн үнэлгээ өгчээ.
Т. Одончимэг