Торхилогийн голын модон гүүр үерт автжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-17 20:24:42

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Давст сумын Торхилогийн голын модон гүүр үерийн улмаас эвдэрчээ.

Өнөөдрийн байдлаар Торхилогийн голын модон гүүр эвдэрснээс тээврийн хэрэгсэл болон явган зорчигч зорчих боломжгүй болсон байна. Торхилогийн голын усны түвшин үерийн улмаас гурваас дөрөв дахин нэмэгдэж, эргээ халих хэмжээнд хүрчээ. Иймээс тухайн орчинд малчид мал эрж хайхаар явах, ард иргэд амарч зугаалахаар очих боломжгүй болсныг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Мөн аялал зугаалгаар явж байгаа иргэд үерийн ус татартал хөдөлгөөн үйлдэхгүй байх, аюулгүй байдлаа хангах, байгаль цаг уурын аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нэмж сануулав. Дашрамд дурьдахад Увс аймгийн нийт нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд зам, гүүр эвдэрч аймгийн төвийн хойд чиглэлийн зам хаагдаад байгаа юм.

Холбоотой мэдээ