Ослоос амьд үлдсэн хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар руу авч явжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-16 11:37:26

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан том оврын авто машин өчигдөр буюу 07 дугаар сарын 15-ны 15.00 цагийн орчимд осолдож, улмаар ойролцоо зорчиж явсан гурван авто машин, 1 мотоцикл өртөж шатсан ноцтой осол гарлаа.

Ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас барж, 18 зорчигч хүндэвтэр түлэгдсэн байна. Өнөө өглөө нэг хүүхэд нас барлаа.

Сэхээнд байсан дөрвөн хүнийг болон бусад хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар руу өнөөдөр өглөө авч явжээ.

Ослын газарт аймгийн Онцгой байдлын газар, Замын цагдаа, Нэгдсэн эмнэлэгийн бие бүрэлдэхүүн болон Архангай-АЗЗА ТӨХК-ийн ажилчид шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Холбоотой мэдээ