Сөүлээр дамжин 167 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-07-15 22:06:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сөүл-Улаанбаатарын өнөөдрийн хоёрдахь тусгай онгоц 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.


Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирж байна.  Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Зүчи”, “Наранбулаг”, “Ивээлэн” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарлана.


Ташрамд дурдахад, Сөүл-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн эхний тусгай онгоц 18:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн юм.

Холбоотой мэдээ