Эрлийз морьдын уралдаанд Г.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2020-07-13 13:33:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хязаалан морьдын уралдааныг үргэлжлүүлээд өнөөдөр эрлийз дунд насны 126 морьдын уралдаан Хүй долоон худагт 12.20 цагт гараанаас гаран шандас сорив. 

Үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Г.Чинзоригийн хээр үрээ түрүүлж, аман хүзүүнд Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Б.Түмэн-Өлзийгийн хээр үрээ орсон боловч хүүхэдгүй байсан учир таван байр ухарлаа.

  • Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр үрээ
  • Айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын манлай уяач Н.Хүрлээгийн хээр үрээ
  • Айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвагийн хээр үрээ,
  • Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хар үрээ тус тус хурдаллаа. 

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу эрлийз дунд насны морьд 17 км зайд уралддаг юм.

Холбоотой мэдээ