Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-11 15:07:02


Төв /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэллээ.

Энэ жилийн хурдан азарганы уралдаанд газар газраас цугларсан 104 хүлэг шандас сорьсноос Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр азарга түрүүллээ. 

Аман хзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайханы хээр азарга аман хүзүүнд давхилаа. Айргийн гуравт Архангай аймгийн харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга, дөрөвт Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Нэргүйн Амарбаясгалангийн хээр буурал азарга, айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга давхилаа. Ийнхүү Төв аймгийнхан улсын наадамд 55 дахь азаргаа түрүүлгэн, торгон жолоо өргүүлэв.

Холбоотой мэдээ