Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д. Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-11 10:26:18


Төв /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99, Төв аймаг байгуулсны түүхт 97 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Ч.Сарангэрэл тэргүүтэй удирдлагууд Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө.


Д.Бодоо нь 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төрсөн. Ардын намыг үүсгэн байгуулалцаж, ардын хувьсгалд оролцож явсан түүнийг 1922 оны наймдугаар сарын 31-нд “эх орноосоо урвасан” хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. 1997 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон нэр төрийг нь цагаатгажээ.

Холбоотой мэдээ