Хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдааныг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-07-10 17:35:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жил, Монголын үндэсний их баяр наадмын хязаалан,шүдлэн,эрлийз дунд насны морьдын уралдааныг 7 дугаар сарын 13-нд уралдуулах шийдвэрт хүрлээ.


Өнөөдрийн цаг агаарын байдлаас шалтгаалж, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хурдан морины салбар комисс дээрх шийдвэрийг гаргасан байна. Маргааш /2020.07.11/-аас Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу азарга, их нас, эрлийз дээд насны морьд уралдана. Харин дахиад бороо хуртай байвал хэрхэхийг тухайн үед нь шийдэх юм

Холбоотой мэдээ