Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид сургалтад хамрагдах хүсэлтэй байдгаа илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:58:27

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс хамтран Арвайхээр сумын жижиг, дунд үйлдвэрлэл, цехүүдийн ажилчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтанд тус сумын хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн төлөөллүүд хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ажлын байрны нөхцөл, гадаад дотоод орчин, зохион байгуулалтын талаар мэдлэг, мэдээлэл нэмсэн байна.

Мөн хүнсний манлай үйлдвэр Дэлгэрэх хүнс ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцан тоно төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, хамгаалах хувцас хэрэгслийн талаар зааварчилгаа авч, туршлага солилцлоо. Тус үйлдвэрийн хамт олон 75 жилийн ажлын арвин туршлагатай бөгөөд шаардагдах дүрэм, журмыг нягт мөрдөж, журнал хөтөлдөг аж. Өнгөрсөн жил лабораторийн шинэчлэл хийж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, шинэчлэх ажил хийгдсэн бөгөөд жижиг үйлдвэрүүдийг дэмжих зорилготой байгаагаа үйлдвэрийн удирдлагууд хэлж байв.

Сургалтанд хамрагдсан төлөөллүүд цаашид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ажилчдад зориулсан сургалт, зөвлөгөөг тасралтгүй өгч байхыг Мэргэжлийн хяналтын газар, хөдөлмөрийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдээс хүсч байлаа.  

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ