Тавдугаар сарын 13-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-05-13 08:27:13

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт "Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн” Нийслэлийн иргэний танхимд эхэлнэ.

09.00 цагт Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн болж байгаатай холбогдуулан "Нээлттэй хаалганы өдөр"-ийг Чингисийн талбайд зохион байгуулна.

09.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо ТББ-ын бүх гишүүдийн их хурал "Blue sky tower " цамхагт болно.

09.30 цагт Ахмад шатарчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн "Зууны шатарчдын клуб"-т болно.

09.30 цагт "Гэр бүлийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал ХАХНХЯ-ны 10 давхрын хурлын зааланд болно.

09.30 цагт Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан "Музей ба аялал жуулчлалын хамтын ажиллагаа" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг "Нээлттэй нийгэм" форумын байранд болно.

10.00 цагт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

10.00 цагт Монголбанкны нэрэмжит "Эдийн засгийн судалгаа, шинжилгээний бүтээл шалгаруулах" уралдааны эцсийн шалгаруулалт тус банкны байранд болно.

10.00 цагт Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо “The best paper awards: Master & doctor student” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС-ийн I байр, эрдмийн зөвлөлийн 203 тоот өрөөнд зохион байгуулна.

10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд эклер, 61 дүгээр сургуулийн үдийн цайнаас үүдсэн хоолны хордлогын талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлгийн өдрийг угтан “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг хэрэглэх талаар Өрхийн эмч нарт зориулсан сургалтын нээлтийн ажиллагаа нээлт БГД-ийн Эрүүл мэндийн нэгдэлд болно.

11.00 цагт Монгол бөхийн өргөөний өмнөх талбайд "Хэрэглэгчийн өдөрлөг"-ийг зохион байгуулна.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д СХД-ийн МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт "WOW 2016" Мэргэжлийн халз тулааны хэвлэлийн бага хурал "UB City" Зочид буудалд болно.

11.00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний 4 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ болно.

11.00 цагт Нийслэлийн Сонгуулийн хорооноос НЗДТГ-ын А зааланд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Гудамж төсөл, авто зам барьсан авто замын компанууд одоо хүртэл санхүүжилтээ аваагүй байгаатай холбогдуулан УИХ, ЗГ, Нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас "Үгийн учир- I, II, III" номын хэлэлцүүлгийг ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 4 давхрын хурлын танхимд зохион байгуулна.

18.00 цагт Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсний түүхт 90 жилийн ойн хүрээнд"Авьяаслаг цонх үйлдвэрлэгчид" урлагийн бага наадмын Гала тоглолт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад болно.

Холбоотой мэдээ