Аадар борооны улмаас үүссэн эвдрэлийг сэргээн босгох ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-09 13:27:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт өчигдөр орой хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн далан суваг, зам талбай багагүй эвдэрч гэмтсэн юм 

Тус сумын Онцгой комисс хуралдаж, баяр наадмаас өмнө эвдэрсэн зам талбай, далан, сувгийг цаг алдалгүй сэргээн босгох шийдвэр гаргаж, сумын Засаг даргын Тамгын газрын болон харьяа байгууллагуудын ажилчин албан хаагчид шуурхай ажиллаж байна гэж сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Өчигдөр Булган суманд хамгийн их буюу 55,0 мм, Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Бугат суманд 28-52 мм хур тунадас орсон. Өнгөрсөн хоногт Дашинчилэн, Баяннуураас бусад суманд дуу цахилгаантай усархаг аадар бороо орлоо гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Өнөөдөр Булган суманд бороо үргэлжлэн орж байна.

Холбоотой мэдээ