“Улсын дугаар” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-08 16:36:37

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих зорилгоор “Улсын дугаар” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Нэг сарын хугацаанд замын цагдаагийн алба хаагч нар хариуцсан нутаг дэвсгэр, хяналтын цэг, эргүүлийн чиглэлд хяналт шалгалт хийж, улсын бүртгэлийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг илрүүлэн эзэмшигчдэд нь хариуцлага тооцсон байна. Нийтдээ 272 хүнд 2,9 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

            Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний автобус, автомашины жолооч болон тээврийн хэрэгсэл эзэмшигч нарт тээврийн хэрэгслийн улсын бүтгэлийн дугаарын бүрэн бүтэн байдалд анхаарах, баримт бичгийн зөрчилгүй байх талаар зөвлөж, ухуулга, анхааруулга, сэрэмжлүүлэг тараах зэрэг нөлөөллийн ажлыг Хутаг-Өндөр сумын замын цагдаагийн пост болон нийслэлээс баруун аймгийг чиглэсэн хот хоорондын гурван зам дагуу зохион байгууллаа гэж аймгийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгаас мэдээллээ.  

Холбоотой мэдээ