ЭЕШ-ын урьдчилсан дүнгээр Архангай аймаг наймдугаар байрт орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-08 16:31:41

Архангай /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтад урьдчилсан байдлаар 10 хичээлийн дунджаар Архангай аймаг 8-р байрт орж байна.

750-аас дээш оноо авсан 25 сурагчаас 6 нь буюу Эрдэнэбулган сумын Лаборатори 1-р сургуулийн сурагч Д.Ариунхишиг, Б.Баасанжаргал, Э.Мөнхжаргал, 2 дугаар сургуулийн сурагч А.Мөнгөнтуяа, 3-р сургуулийн сурагч М.Мөнхцэцэг, Өндөр-Улаан сумын сургуулийн сурагч О.Батзаяа нар 800 оноо авчээ.

Архангай аймгийн сурагчдын ЭЕШ-ын үнэлгээг сүүлийн таван жилээр харахад 2016 онд 19-р байр, 2017 онд 16-р байр, 2018 онд 13-р байр, 2019 онд 20-р байр, 2020 онд урьдчилсан байдлаар 8-р байрт тус тус ороод байна.

Энэ жилийн ЭЕШ-д 974 элсэгч бүртгүүлж, давхардсан тоогоор 2927 шалгуулагчийн материалыг шууд засалтын програмаар засаж, Live-аар дамжуулсан бөгөөд шалгалт тус бүр дээр ирц 92-100 хувь байлаа.

Холбоотой мэдээ