Математикийн оноогоор улсад гуравт орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС 
                                                                    Увс /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт улс даяар
амжилттай боллоо. Энэ жилийн хувьд Увс аймгийн ерөнхий
боловсролын 17 сургуулийн 12-р ангийн 740 сурагч, өмнөх оны 50, нийтдээ 800
орчим төгсөгч элсэлтийн
ерөнхий шалгалтад орсон байна. Үүнээс
математикийн хичээлээр 495 хүүхэд шалгуулсан бөгөөд дунджаар 516,34 оноо авч улсын
хэмжээнд 3-р байрт оржээ. Увс аймгийн шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтын
дундаж оноогоор улсад тогтмол айргийн тавд явдаг юм. 
Ташрамд, ЭЕШ-д бэлтгэсэн сурагчдын дундаж оноо нь
улсын дунджаас өндөр гарсан багш нарын цалин хөлсний үнэлэмжийг дээшлүүлэх
талаар аймгийн Засаг даргад санал тавьжээ. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    