Матад суманд хоёр удаа газар хөдөлжээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-07-06 17:13:13

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сумын нутагт энэ сарын дөрөвний өдөр хоёр удаа газар хөдөлжээ. Матад сумын Буян-Өндөр багийн нутагт тухайн өдрийн 14:20 цагт 5.1 магнитуд, 17:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ тухай мэдээллийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын албанд цахим шуудангаар мэдэгджээ.

Газар хөдлөлт болсон дээрх цэгт "Петро Чайна Дачин тамсаг" ХХК үйл ажиллагаа явуулдаг. Компанийн ажилчдад чичирхийлэл мэдрэгдсэн гэв. 

Холбоотой мэдээ