Монгол, Франц археологийн салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-05-12 14:54:16

ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Франц улсын Гэгээрэл, дээд боловсрол, эрдэм шинжилгээний яамны зөвлөх профессор Жон Лук Клеменийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор, профессор Р.Бандий, Франц улсын Гэгээрэл, дээд боловсрол, эрдэм шинжилгээний яамны Үндэсний боловсролын байцаагч Сэлинь Филтц нар байлцав.

Уулзалтын үеэр профессор Жон Лук Клемен, хоёр орны эрдэмтэн, судлаачдын хамтарсан судалгааны үр дүн сайн байгааг дурдаад, цаашид хоёр орны ШУА-ийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эрдэмтэн солилцооны ажлыг зохион байгуулах, магистр, докторын сургалтад залуу судлаачдыг хамруулах боломжийн талаар ярилцаж, санал солилцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ