Коронавируст халдвараар 43 хүн эмчлүүлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-02 11:27:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан нэг хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Эдгэрсэн иргэн 22 настай, ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн оюутан бөгөөд 48 хоног эмчлүүлжээ.

 


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 220 бүртгэгдсэнээс 177 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 43 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн 37, хүндэвтэр оноштой 6 хүн байна.    


Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр нийт 302 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

 

Улсын хэмжээнд тандалт, судалгаа үргэлжилж байна. ХӨСҮТ-ээс дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангажээ.

Холбоотой мэдээ