Хурдан морь унах хүүхдүүд цахим картаа биедээ авч явах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-01 23:21:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулсны 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99, Сэлэнгэ аймгийн 89 жилийн ойн баяр наадмын хурдан морь унах хүүхдийн бүртгэл эхэллээ.

Бүртгэлийг 2020 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт бүртгэнэ. Энэхүү бүртгэлд оролцох хүүхэд төрсний гэрчилгээний хуулбар, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, гэнэтийн ослын даатгалын баталгаатай ирэх аж. Мөн уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр хамтдаа ирж хурууны хээгээ өгч бүртгүүлэх гэнэ. Түүнчлэн уралдааны замд гарахад стандартын шаардлага хангасан /MNS 6264:2018/ үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцастай байхыг шаардаж байгаа юм байна. Мөн уралдахдаа цахим бүртгэлийн картаа биедээ авч явах ёстой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.  

 

Холбоотой мэдээ