Элсэлтийн ерөнхий шалгалтыг 3 сургууль дээр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-30 22:16:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Элсэлтийн ерөнхий шалгалтыг өмнөх жилүүдэд нэг сургууль дээр авдаг байсан бол энэ жил коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор Ирээдүй, Эрдмийн далай, Дэлгэрмөрөн гэсэн цогцолбор гурван сургууль дээр авахаар болжээ. Шалгалт өгөх танхимд 10-12 шалгуулагч байхаар тооцон суудлын хуваарийг гаргасан бөгөөд хоорондын зай 2 метр байх гэнэ. Бусад хоёр сургуулиас цагдаагийн хамгаалалттай материалыг авч шууд засалтыг Ирээдүй сургууль дээр хийнэ. Дүн оноо засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа тусгай цахим хаягаар live-аар мэдээлэх ажээ.

 

Холбоотой мэдээ