ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-06-26 07:27:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 26-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд "Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадмын талаар мэдээлнэ. Утас: 11360066, 88048481, 98880050

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

12.00 цагт Нээлттэй нийгэм хүрээлэнд "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт" сүлжээнээс  УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн мониторингийн дүнг танилцуулна.

12.00 цагт Корпорайт зочид буудлын Улаанбаатар танхимд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99104180

Холбоотой мэдээ