Орхон аймаг энэ жил цэцгийн үр худалдаж авахгүй

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-05-11 14:05:04
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг энэ жилээс эхэлж өөрсдийн үрслүүлсэн цэцэг, зүлгээрээ ногоон байгууламжаа нэмэгдүүлнэ.

Тодруулбал, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар  өнгөрсөн онд 500 м.кв талбай бүхий газарт өвөл, зуны хүлэмж байгуулж түүндээ үрсэлгээгээ тарьж эхэлсэн. Туршилтаар тарьсан олон наст ургамал нь сайн ургаж байгаа гэж тус газрын дарга н.Анхбаяр хэллээ. Өмнө нь хотын цэцэрлэгжүүлэлтэд ашиглах цэцэг, ургамлыг Нөхөрлөл, хоршоодоос худалдаж авдаг байсан юм. Үүнд жилд дунджаар 100 гаруй сая төгрөг зарцуулдаг байж.

Аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар нь17 гудамж, талбайн 6281 мод, 33 мянга 423 бут сөөг, 106 мянга 300 м.кв талбай бүхий зүлгийг арчилж, хамгаалдаг юм. 2014 онд цэцэрлэгжүүлэлтийн хүрээнд 370 м.кв талбайд 60 гаруй мянган цэцэг, 2015 онд  есөн нэр төрлийн 24 мянган цэцэг тарьжээ. Мөн нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 2.4 м.кв талбай байдаг бөгөөд үүнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

                                                                                                                       Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ