Андройд утсанд суулгах боломжтой "Хилчин" программ бүтээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2020-06-22 15:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилчдийн албаны үйл ажиллагаанд өдөр тутам хэрэглэх шинэ программыг Хилийн 0277 дугаар ангийн Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны мэдээллийн аюулгүй байдлын офицер, дэслэгч Ж.Бат-Эрдэнэ зохион бүтээжээ.


Тэрбээр уг бүтээлээ Оюуны өмчийн газарт бүртгүүлэн зохиогчийн эрхээ авсан байна. "Хилчин" программыг андройд гар утсанд суулгаж ашиглах боломжтой. Тус программ дотроо 10 цэстэй. Хил хамгаалах байгууллагын вэб сайт руу шууд хандаж цаг үеийн мэдээ мэдээллийг авч, GPS-ээр өөрийн байршлаа тогтоох болон Цэргийн нийтлэг дүрэм, хилчдэд нэн шаардлагатай 15 төрлийн хууль тогтоомжийг уншиж судлах боломжтой юм байна.


Ж.Бат-Эрдэнэ уг программыг 3 сарын хугацаанд ажлынхаа хажуугаар бүтээжээ.  "Хилчин" программыг одоо салбар анги бүрэлдэхүүнээрээ ашиглах болсноор нийт бие бүрэлдэхүүний уншиж судлах түвшин дээшилж, сургалт бэлтгэл сайжирсан дүн гарсан байна.

 

Холбоотой мэдээ