"УИД", "Хар Хорум Пропертийс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-17 18:31:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 16-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 55.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.2 сая хувьцаа  арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Улсын Их Дэлгүүр" (UID +14.88%) болон "Хар Хорум Пропертийс" ХК (AMT+12.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто Импекс" (AOI -10.39) болон "Мах Импекс" ХК (MMX -5.77%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,001 ширхэг үнэт цаасыг 100,550,450 төгрөгөөр арилжаалав.

"TOP 20" индекс 1.54 хувиар өсөж,16159.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,454,634,456,860.27 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ