БНЭУ-аас ирсэн шашны сургуулийн шавь нарт ариун цэврийн багц хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-16 17:05:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Улаан загалмай нийгэмлэгээс БНЭУ-аас эх орондоо ирсэн шашны сургуулийн шавь нарт зориулан ариун цэврийн багц бэлтгэжээ.


Тус нийгэмлэгээс энэхүү багцыг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой жаргалант” сувилал болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, ДЭМБ-ын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд олгосон байна.


Багцад гарын шингэн саван, гар ариутгагч гель, шампунь, оо, сойз, гар нүүрийн алчуур, бичгийн хэрэгсэл, монгол уламжлалт оньсон тоглоом зэрэг зүйл багтжээ. 


Холбоотой мэдээ