Булган сумын ногоон байгууламжид 10,0 мянган цэцэг суулгалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-15 13:31:25

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын ногоон байгууламжид энэ жил 10,0 гаруй мянган цэцэг суулгажээ.

          Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн дарга Н.Баасанжаргалаас тодруулахад:

       -Аймгийн төвийн ногоон байгууламжийг цэцэрлэгжүүлэхэд нийтдээ 40,0 сая төгрөг зарцуулахаар төсөв баталсан. Нийтийн эзэмшлийн талбайд мод тарих, цэцэгжүүлэх ажлыг тендерт шалгарсан компаниуд гүйцэтгэж байгаа. Манай байгууллага өөрийн хариуцдаг гудамж, талбай, хөшөөний орчмын тохижилтын ажлыг гүйцэтгэлээ. Аймгийн төвийн ногоон байгууламжийг адуу орж ирж сүйтгээд болохгүй байна гэж ярилаа.

Булган сумын төвийн ногоон байгууламж, таримал ургамлыг хамгаалах, хүн малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын Засаг даргын Тамгын газраас 36 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Төвийн бүс рүү орсон болон хариулгагүй байгаа үхэр, адууг хашиж, малын эздэд нутгийн захиргааны байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг танилцуулан, малаа хариулгатай байлгах, хориглосон бүс рүү оруулахгүй байх баталгаа гаргуулж байгаа аж.

Холбоотой мэдээ