Сэлэнгэ суманд тариалалт дууслаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-06-14 16:46:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын тариаланч, ногоочид энэ жил үр тариа 7161,0, төмс 56,36, хүнсний ногоо 38,6 га талбайд тариалжээ.

Улаанбуудай 6066,0, арвай 28,0, овьёос 221,0, бог будаа 20,0, гурвалжин будаа 15,0, хөх тариа 34,0 га талбайд тариалж энэ жилийн тариалалтаа дуусгалаа. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тэжээлийн ургамал 486,0 га талбайд тариалсан байна.

          -  Хаврын тариалалтыг төлөвлөсөн хэмжээндээ хийлээ. Энэ жилийн хувьд нэг га талбайд маалинга тариалсан. Хүнсэнд шууд хэрэглэдэг хүнс юм. Хурдан шингэцтэй ургамлын уураг агуулсан, омега-3, 6, 9 зэрэг ханаагүй тосны хүчлийн  эх үүсвэр болдог гэж үздэг учраас маалингыг туршилтаар тарилаа гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэтуяа ярилаа.

Холбоотой мэдээ