Ухуулах сурталчилгааны байруудад хяналт үнэлгээ хийж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-12 10:50:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ухуулах сурталчилгааны байруудад дэмжлэгт хяналт үнэлгээ хийж байна.

Тус ажил нь Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилготой аж.

Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүд одоогоор аймгийн төв дэх нам, эвсэл, нэр дэвшигчдийн 96 ухуулах, сурталчилгааны байранд ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай” 188 дугаар тогтоолыг танилцуулжээ. Мөн халдвараас сэргийлэх зөвлөмж өгч, зурагт хуудас тараасан байна. 

Холбоотой мэдээ