"Шимт" ааруулын шүүс зураасан кодтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-11 13:53:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. GS1 системийн зураасан кодыг эх орондоо нэвтрүүлэгч “GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүнээр хамгийн сүүлд "Хаад дээдсийн цай" болон "Шимт" ааруулын шүүс үйлдвэрлэгч дотоодын компаниуд элсээд байна. 

Байгалийн гаралтай, "Хаад дээдсийн цай" гэдгээр олон танигдсан, эрүүл мэндийн эко цайны үйлдвэрлэл GS1 системд нэгдэж албан ёсны гишүүн боллоо. Мөн "Гөү Прогресс" ХХК шинээр гаргасан “ШИМТ” ааруулын шүүс, шахмал бүтээгдэхүүндээ дэлхийд цор ганц, дахин давтагдашгүй MNG 865 зураасан код авлаа.


“GS1 Монгол” нийгэмлэг нь Монгол Улс олон улсын GS1 байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элссэнээр байгуулагдаж, GS1 систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх албан ёсны итгэмжлэгдсэн эрх бүхий цорын ганц байгууллагаар томилогдон ажиллаж байна. Тус нийгэмлэг нь GS1 систем, зураасан кодыг Монгол Улсад нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ААН, байгууллага, иргэний бараа үйлчилгээнд зураасан код олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангаж, хэрэгжилтийг хянах чиглэлээр ажиллаж байна. 



Холбоотой мэдээ