Солонгос хоорондын харилцаанд оролцохгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-06-11 10:36:27

ПЁНЬЯН. /TASS/. Солонгос хоорондын харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг БНАСАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-д уриалжээ.


“БНАСАУ, БНСУ-ын харилцаа нь дотоод асуудал бөгөөд зөвхөн манай ард түмнүүдэд хамаатай тул хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй” гэж Умард Солонгосын гадаад бодлогын байгууллагын мэдэгдэлд цохон тэмдэглэснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилсан байна.


Тус агентлагийн мэдээлж буйгаар, БНСУ-тай хамтын ажиллагаагаа сэргээхийг БНАСАУ-д хандан уриалсан АНУ-ын Төрийн департаментын мэдэгдлийг Пёньян шүүмжилжээ.


Өмнөд Солонгосын олон нийтийн байгууллагууд Умард руу ухуулах хуудас илгээсний хариуд БНАСАУ БНСУ-тай бүх холбоогоо тасалж байгаа тухай KCNA агентлаг өмнө нь мэдээлсэн билээ.


Холбоотой мэдээ